Америк баталгаагүйгээр Идлибийн осолд оролцсон гэх 271 Сиричүүдэд хориг тавьлаа

Америк баталгаагүйгээр Идлибийн осолд оролцсон гэх 271 Сиричүүдэд хориг тавьлаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Америк Идлиб хотод болсон гэх химийн зэвсэгийн дайралтанд хэрэглэсэн бүтээгдэхүүн, судалгаанд оролцсон гэж өөрсдийн үнэмшиж байгаа 271 Сиричүүдэд хориг тавьлаа. Идлибийн осолд Сирийн талд мөрдлөг явуулалгүйгээр Америк ийнхүү шийдвэр гаргав.

Сирийн талд мөрдлөг явуулалгүйгээр Америк ийнхүү шийдвэр гаргав

Тэд Сирийн Шинжлэх Ухааны Судалгааны төвийн 271 ажилчдад хориг тавьсан. Вашингтон тэднийг энэ сарын 4-нд болсон Идлибийн дайралтанд оролцсон гэдэгт үнэмшиж байгаа гэв. Хоригийн улмаас жагсаалтанд байгаа хүмүүсийн хөрөнгийг Америкийн банкууд хөлдөөх болж байна. Түүнчлэн Америкийн компаниуд тэдэнтэй харилцах боломжгүй.

Химийн зэвсэгийн дайралт болсоноос хэдхэн хоногийн дараа Трампын шийдвэрээр Сирийн агаарын бааз  руу 59 пуужин хөөргөөд байсан.

©White House Сири лүү хийсэн дайралтын дараа Цагаан Ордонд

Америк Сирийг 2013 онд Химийн Зэвсэгийг Хориглох Байгууллагад химийн зэвсэгээ хураалгах амлалтаа зөрчсөн  гэж буруутгаад байсан. Үүнийг Европ ба Ойрхи Дорнодын улсууд дэмжээд байгаа.

Их Британи, Францаас Иблид хотод осол болсон газраас дээж хүлээн авсан ба үүнийг нь Химийн Зэвсэгийг Хориглох Байгууллага сарин хий байсныг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдээд байлаа. Гэтэл өнгөрсөн Баасан гарагт Сергей Лавров барууныхан Оросын газар дээрээс нь мөрдлөг явуулах саналаас татгалзсаныг Ассадыг унагаах зорилготой гэсэн юм.

Оросын газар дээрээс нь мөрдлөг явуулах саналаас татгалзсаныг Ассадыг унагаах зорилготой гэсэн юм

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү