Сирийн Ракка хот дахь Америкийн хамтрагч Сирийн босогчид Исламын Улс Бүлэглэлийн эсрэг бөмбөгдөсний улмаас 400.000 хүн аюулд ороод байгаад НҮБ сэтгэл зовниж байна. Америктай хамтардаг Сирийн босогчдын дайралтын улмаас энгийн иргэд амиа алдах нь ихсэн, хотын дэд бүтцэд хохиролтой байгаа гэжээ.
Энэ тухай Даваа гарагт НҮБ-ын Аюулгүй Байдлын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм.
“...бид ямар ч ажиллагаа явуулж байлаа гэсэн талууд аюулгүй байдал руу дүрвэх гэж оролдож буй энгийн иргэд их байгааг бодоосой гэж хүсч байна” гэв.
НҮБ-ын Аюулгүй Байдлын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэнээр гэр орноо орхих явах шаардлагатай болсон хүмүүст зориулан НҮБ-аас лагерууд босгоод байна.
Ням гарагт болсон агаарын дайралтын улмаас найман хүн (тэдгээрийн тав нь хүүхэд) амь насаа алджээ. Дайралтын улмаас хоёр сургууль сүйтсэн гэж НҮБ-аас мэдээлээд байв.