Нэрт архитектор Рем Коолхаасд дэлхийн архитекторуудад хандаж хэлэх үг байна. Миланы Загварын Долоон хоногийн хэвлэлийн хурлын үеэр тэр архитекторууд хяналтаа алдсан тухай санууллаа. “Архитекторын мэргэжил удаан хугацааны өмнө хотын загварыг яаж гаргах, бас тэд хотуудын загварыг гаргаж, түүнийгээ заах албатай гэдгээ ойлгож байсан,” гэжээ.
“Үүний зэрэгцээ хүмүүсийн хэлдэгээр таагүй хотоор бид хүрээлэгддэг. Хотын загварыг гаргаж чаддаг хүн гэж байхаа болисон байна.”
Хотын загварыг гаргаж чаддаг хүн (архитектор) гэж байхаа болисон
Түүний хэлсэн нь хаа сайгүй тохиолдох үзэгдэл бөгөөд ялангуяа тэр Италийг онцгойлсон байлаа. (Рем Коолхаас манай Улаанбаатарыг хараад яаж толгой сэгсрэх бол доо.)
Коолхаас шийдвэрлэх гарцаар архитектурын асуудлуудын тухай бичихийг санал болгожээ. Тэгэхээр Рем Коолхаас Монголын архитекторуудад наад зах нь Улаанбаатарын архитектур ямар асуудалтай байгаа тухай бич гэж зөвлөх бололтой.
Рем Коолхаас гэлтгүй дэлхийн том архитекторуудын карьер ганцхан барилгын загвар гаргах биш, ном бичихээс бас бүрддэг. Жишээлбэл, тэр өөрөө “Толгой эргэм Нью Йоркт” нэртэй Нью Йорк хотыг хүний араншингаар төлөөлүүлж бичсэн ном гаргасан байдаг. Бас "Лагос:Яаж?" нэртэй номондоо тэр Африкийн мега-хотуудын тухай бичсэн байв.