Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв


8 жил

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав.

Хурлаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал унтраах 35, 63 дугаар ангиуд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо. Одоогоор, дүүргийн 11, 20 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт тосгонд  ой хээрийн түймэр  гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг дээрх хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос сэрэмжлүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү