Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. . Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан юм.
Иймд дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан “1000 эргүүл-2” арга хэмжээг эхлүүллээ. Энэ удаад Хууль сахиулахын их сургуультай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан “1000 Эргүүл-2” ажиллуулж байна. Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1000 сонсогч хамтран 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.