Таван аймгийн орон нутгийн автотээврийн төвд Уаз-Пургон гардууллаа

Таван аймгийн орон нутгийн автотээврийн төвд Уаз-Пургон гардууллаа


8 жил

"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал юм.

Явуулын техникийн хяналтын үзлэгээр автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тормозны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг байна.

Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг орон нутгийн автотээврийн төвүүдэд УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгчээ. Ингэснээр сайжруулсан техник хэрэгслээр автотээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү