Голландын Амерсфүүрт хотод Аттика Арчитектэн компани янз бүрийн зориулалттай байшингуудыг багтаасан мастерплан гаргасан байв. Тэдгээрийн нэгэнд контемпорари хэв маягтай, нэлээн орчин үеийн шийдэлтэй барилгыг багтаажээ.
Барилгад эможи чимэглэл оруулсан нь бидний амьдарч байгаа цаг үеийг тусгах зорилготой.
“Классик архитектурт хааны толгой эсвэл юуг ч хамаагүй хэрэглээд, түүнийгээ гадна талд нь тавьдаг байлаа. Тиймээс бид энэ барилга руу 10, 20 жилийн дараа “аан, тэр жилийн барилга юм байна!” гэж хэлүүлэхээр юу байж болох тухай бодсон” гэж архитекторууд нь тайлбарлажээ.