Калифорний их сургуулийн судлаачид зүүдэг сенсор ашиглан хосуудын сэтгэлийн хөдөлгөөнийг таних боломжтой эсэхэд судалгаа явуулжээ.
Сонирхолтой л юм.
Computer сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт энэ тухай гарчээ. Судалгаа хосуудын утастай холбогдсон зүүдэг сенсоруудыг хэрэглэсэн байна. Төхөөрөмжүүд хосуудын нэг нэгэндээ хандан гаргах сэтгэлийг мэдэхэд тусласан гэнэ. Жишээлбэл: уур, баяр, гуниг гэх мэт.
Тэд сенсороор лабораторын гадна байгаа хосуудын биеийн температур, зүрхний үйл ажиллагаа бас хөлсийг илрүүлэн цуглуулжээ. Энэ датаг машин сургалттай системд оруулж, гаргасан сэтгэлийн хөдөлгөөнийг 86 хувийн нарийвчлалтай таньсан аж.
Удалгүй, судлаачид энэ алгоримтыг ашиглан хосууд муудалцах эсэхийг 5 минутын өмнө таамагладаг болохоор оролдож байна гэв.
Онцгой, ноцтой тохиолдолд л ийм технологи хэрэгтэй байх. Гэхдээ л төхөөрөмж ашиглаж, муудалцах, хэрэлдэх зэрэг харилцааны чухал элементүүдээс холдох зөв гэж үү?