Мөрийтэй тоглоомонд донтогсод тооцоолох чадвар муутай байдаг

Мөрийтэй тоглоомонд донтогсод тооцоолох чадвар муутай байдаг

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Киотогийн их сургуулийн явуулсан судалгаа  мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд зохицох бас тооцоолох чадвар тааруу байдгийг тогтоожээ.

“Мөрийтэй тоглоомонд донтогсод сэтгэл зүйн хувьд ааш араншин эрс өөрчлөгдөг эмгэг бас ирээдүйгээс айх сэтгэлийн түгшлийн эмгэгтэй байдаг,” гэж ахлах судлаач Хидехико Такахаши тайлбарлажээ. “Тиймээс тэдний хувьд таашаал авах нь гол зорилго биш, харин эрсдлийг зохистойгоор таниж, түүндээ зохицох чадваргүй байх магадлалтай” гэсэн байв.

...таашаал авах нь гол зорилго биш, харин эрсдлийг зохистойгоор таниж, түүндээ зохицох чадваргүй байх магадлалтай...

Жирийн хүн тоглоомны эхний хагаст ялвал, ялах хүслээр урагшаа давшдаг. Гэхдээ тоглоомын хоёрдугаар хагасаас ялагдаж эхэлвэл, ялах хүслээ  тоохгүй өнгөрөөдөг. Харин донтогсод ийм үед шаардлагагүй байхад эрсдэлтэй үйлдэл хийдэг нь эрсдлийг тооцоолох, түүндээ даган зохицохдоо муу байдаг гэсэн үг.

Судлаачид мөрийтэй тоглоомонд донтогсдын 'дорсолатерал фрефронтал кортекс' буюу тархины танин мэдэхүйн уян хатан байдлын хэсгээр үйлдэл бага хийдгийг анзаарчээ. “Энэ нь субьект өөрийн араншинг нөхцөл байдлын эрсдлийн түвшинд зохицуулах чадвар дутагддагийг харуулдаг.” гэжээ.

Судалгааны баг тэдний ажил мөрийтэй тоглоомны донтолтыг ойлгоход илүү нэмэртэй байж, шинэ эмчилгээний аргад хүргэнэ гэж найдаж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү