Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна


8 жил

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

“Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийг  Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах бөгөөд хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн стандарт үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зэрэг зорилгоор энэ удаагийн “Говийн чоно-2017 олон улсын дадлага сургуулийг зохион байгуулах юм.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дадлага сургуулийн бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, сургуулийн бэлтгэлийг хангуулан аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн үеэр зохион байгуулах дадлага сургуулиудын бэлтгэл, үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.



Дадлага сургуулийн үеэр Даланзадгад, Цогтцэций сумын иргэдийг нүүн шилжүүлэх, газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол, нуранги, аврах ажиллагааны болон мал, амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах алба, өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү