Шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа

Шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа


8 жил

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 23:24 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гарсан.
Гал түймэр гарсан газарт хүрэлцэн очиход 2 айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал түймрийн тархалт бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байсан байна.
Гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65,5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраасан.
Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах 2 байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалав.
Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү