Орос улс Хойд Солонгосын хил рүү цэрэг хөдөлгөсөн гэх мэдээллийг үгүйсгэлээ. Ассошиатед Прессийн баталгаажуулсан гэх Владивостокийн ойролцоо байгаа Оросын цэргийн хэрэгсэл, онгоцуудыг харуулсан видео сошиал медиагаар цацагдаад байсан. Гэхдээ үүнийг Оросын талаас үгүйсгэж, Хойд Солонгосын нөхцөл байдалтай холбоогүй маневр хийсэн гэж тайлбарлалаа.
Оросын Цэргийн Дорнод Дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Александер Гордэев энэ тухай “...улс төрийн асуудалтай ямар ч хамааагүй урьдчилсан төлөвлөсөн цэргийн сургуулилт” гэжээ.
Александер Гордэев ажиллагааг зөвхөн Орост л хамаатай гэсэн юм.
Харин Хятадын талаас энэ сарын эхэнд Хойд Солонгосын хил рүү 150.000 цэрэг байрлуулсан гэх мэдээлэл худал гэдгийг Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. Хуа Чуньин энэ тухай огт мэдээгүй бөгөөд Өмнөд Солонгосын албаны Йонхап мэдээллийн агентлаг өмнө нь ч гэсэн Солонгосын Хойгийн тухай итгэлгүй мэдээлэл гаргаж байсан гэсэн байна.
“Йонхап Мэдээллийн агентлагийн өмнө гаргаж байсан, эцэст нь баталгаагүй бас худал гэдэг нь батлагдсан мэдээллүүдтэй их төстэй байсан” гэж дурджээ.