Солонгосын хойгийн асуудалд энхтайванч байхыг уриаллаа

Солонгосын хойгийн асуудалд энхтайванч байхыг уриаллаа


8 жил

Хятадын гадаад хэргийн сайд Ван И Ням гарагт Солонгосын Хойгийн асуудалд энхтайванч, ухамсартай байхыг талуудад уриаллаа.

Грект эртний соёл иргэншлийн хуралд оролцож байгаа Ван хэвлэлийн хурлын үеэр Солонгосын Хойгийн асуудалд Хятад улс тодорхой, тогтмол байр суурьтай байж түүнийгөө өөрчлөхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Хятад Солонгосын Хойгт энхтайванч, тогтвортой аргыг эрэлхийлж, Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүйжүүлэх байр сууриа өөрчлөхгүй гэсэн үг.

Хэдий асуудлын төв Хятад улс биш ч гэлээ, тэд энхтайванч яриа өрнүүлэхийг үргэлж хичээсээр ирсэн гэж Ван И дурдсан байв. “Хятад улс бүх талтай диаологи, хэлэлцүүлэг өрнүүлж, Солонгосын Хойгийн цөмийн асуудлыг шийдэхэд чухал үүрэг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ” гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү