"Хотын шийдэл- хөрсний бохирдол" хэлэлцүүлэг болно

"Хотын шийдэл- хөрсний бохирдол" хэлэлцүүлэг болно


8 жил

НИТХ дахь АН-ын бүлэг тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр “ХОТЫН ШИЙДЭЛ - ХӨРСНИЙ БОХИРДОЛ” сэдвээр  төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийг оролцуулан зохион байгуулна. 

 

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд ойлголт мэдээлэл өгөх, мөн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримтанд тусгах санал, зөвлөмж боловсруулахад оршино хэмээн АН-ын бүлгийн Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт үзэж байна.

Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг тодорхой цэгүүдэд хар тугалга, зэс, цайр зэрэг хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-35 дахин ихэссэн байгаа нь энэхүү асуудалд төр, олон нийт, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах  болсныг харуулж байгаа тул Нийслэлийн Хөрс хамгаалах өдөртэй болгох санаачлага гаргаж тогтоол батлуулаад байгаа билээ гэж НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү