Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан


7 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байна.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 27,28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа  ихэнх нутгаар дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм ,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан,  бусад нутгаар шөнөдөө 3 хэм  дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү