Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр болжээ. Засгийн газар банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор ийм ажил хийх болсон байна.
Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр болжээ
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү нэмээд 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж - 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэв.
Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авна гэжээ.
Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх
Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 онд эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа.
Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч... 1.7 их наяд төгрөгт хүрчээ