Филиппинд 5 хотыг холбосон хурдан галт тэрэгний систем бий болно

Филиппинд 5 хотыг холбосон хурдан галт тэрэгний систем бий болно

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Ирэх 11-р сард ерөнхийлөгч Родриго Дутерте ерөнхий сайд Шинзо Абе нар гэрээнд гарын үсэг зурсанаар Филиппиний анхны хурдны галт тэргийн систем байгуулах ажил эхэлнэ. Япон технологиор баригдах Мега Манила Галт Тэрэгний Төслийн тухай Филиппиний Тээврийн Департментын нарийн бичгийн дарга Артур Тугаде Магмар гарагт Пасай хотод болсон форумын үеэр мэдээлсэн.

Тугадегийн хэлсэнээр төсөл амжилттай биелэгдвэл шинэ систем түгжрэлийг багасгаж, хөдөлгөөнийг илүү хялбар болгоно гэжээ. Мега Манила төсөл 2019 онд эхлэн, 2024 онд дуусна.

Филиппиний хотуудыг холбосон 13 хурдан галт тэрэгний буудал баригдана. Төсөл баригдаж дууссанаар, тухайлбал: Кесон хотоос Тагуиг хүртэлх 23 км газрыг 30 минутанд туулдаг болно. Төслийг засгийн газар санхүүжүүлж, Японы мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллана.

Энэ оны 1-р сард Шинзо Абе Дутертетэй уулзах үеэр Филиппинд засгийн газрын тусламж, хувийн хөрөнгө оруулалт гээд ирэх таван жилийн турш дэд бүтцийн хөгжилд зориулсан, хоёр улсын стратегийн холбоог бэхжүүлэх 1 триллион иений тусламж өгөхөө амлаад байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү