Куб хэлбэртэй орон сууц

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Нью Йоркийн барилгуудын дээгүүр боломжийн үнэтэй орон сууц, нийтийн орон зайг холбон барих концептуал схем гаргажээ. Схемийг дизайнер Беомки Лий, Чан Кю Лий нар хийсэн байна.

“Instant City: Living Air-Right” нэртэй схем цөөхөн давхартай барилгууд дээр цагаан, торон сүлжээ маягийн бүтцийг барих тухай юм. Жишээлбэл, Нью Йоркийн Баруун 28-р гудамжны 225-р байрны дээр хэрхэн баригдахыг харуулсан байв.

Давхарлаж баригдах барилга  куб хэлбэртэй байруудыг нийтийн үйл ажиллагаа явуулах орон зайтай холбосон байв. Тиймээс уламжлалт орон сууцтай харьцуулвал тоглоомын талбай, цэцэрлэг бүгд орон сууц дотроо гэсэн үг. Схем “олон жилийн турш тоохгүй өнгөрсөн хотын агаарын эрхийг” хэлэлцүүлж, орон сууцны үнэ өсч байгааг сануулах зорилготой аж.

Нью Йорк хотод өндөр барилга барихын тулд агаарын эрхийг худалдан авах шаардлагатай байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү