Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд


8 жил

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу  Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар  ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага Нийслэлийн Байгаль орчны газартай,  Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг 2017 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү.

Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү