Дональд Трампын хүү Эрик Трамп:
“Иванка бол гурван хүүхдийн ээж. Тэр нөлөөтэй. Иванка 'Энэ муухай юмыг хар даа' гэж хэлсэнд итгэлтэй байна'” гэж Мягмар гарагт Телеграф сонинд өгсөн ярилцлагандаа дурджээ.
Энэ сарын 7-нд Дональд Трамп Идлиб хотод болсон гэх химийн зэвсэгийн дайралтанд хариу өгөн, пуужингийн дайралт хийгээд байсан. Үүнд Иванка Трамп нөлөөлсөн гэж Sunday Times анх мэдээлж байв.
Аавых нь шийдвэр олон улсын хуулийг зөрчсөн гэгдэж байсан ч хүү Эрик Трамп “Түүнийг тэгэж хариу үзүүлсэнд баяртай байна” гэжээ.
Вартон бизнесийн сургуулийг эдийн засгийн чиглэлийг бакалавраар төгссөн Иванка Трамп 3-р сараас хойш Америкийн ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байна.