Салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах журмыг танилцууллаа

Салбар хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах журмыг танилцууллаа


8 жил

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал боллоо.  Нийгмийн  эрүүл мэндийн онцгой байдлын үед салбар  хооронд мэдээ, мэдээлэл, солилцох, хариу арга хэмжээг зохион байгуулах журмын төслийн явцын талаар Эрүүл мэндийн дэд сайд, ажлын хэсгийн ахлагч  Л.Бямбасүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авахад лабораторийн шинжилгээний үүрэг хамгийн чухал. Энэ үед нэг салбарын лабораторийн хүчин чадал боловсон хүчин, орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж, эм урвалж, шинжилгээний арга технологи, цаашлаад ур чадварын дутагдалтай байдлаас болж цаг алдах асуудал гарсаар байна. Үүнийг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэх зорилгоор салбар хоорондын лабораториудын хамтын ажиллагааг зохицуулан хамтран ажиллах эрх зүйн баримт бичгийг бий болгох гарцаагүй шаардлага байна гэдгийг онцолсон юм.

Журам боловсруулах ажлын хэсгийг  Монгол улсын Шадар сайдын  2017 оны 04 дүгээр тушаалаар олон салбарын төлөөллийг оролцуулан 31 хүний  бүрэлдэхүүнтэйгээр  1 сард байгуулсан,  Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн нэгдсэн, өргөтгөсөн хурлыг  2 удаа,  дэд ажлын хэсэг, мэргэжилтнүүдийн уулзалтыг 12,  Хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийсэн ба  Сэлэнгэ аймагт Дархан –Уул, Орхон,  Булган, Сэлэнгэ аймгийн  эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагуудын төлөөлөл журмын төсөл дээр ширээний дасгал, сургуулилтийг 2017.04.05 -нд зохион байгуулсан байна.

Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед салбарууд түвшин бүрт ямар шалгуурын дагуу мэдээллийг, ямар хугацаанд солилцох, тухайн бүртгэгдсэн үйл явдлын эрсдэлийн үнэлгээг хэзээ, хэн эхлүүлэх, хэрхэн эрсдэлийн түвшинг тодорхойлох, салбарууд хариу арга хэмжээнд Олон улсын  стандарт аргачлал болох Тохиолдлын Удирдлагын толтолцоо (ICS) - г нэвтрүүлэх заалтууд багтсан. Мөн эрсдэлийн мэдээлэл харилцаа, лабораторийн хамтын ажиллагаа, хяналт үнэлгээний талаар уг журмын төсөлд тусгасан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү