БРИКС хөгжиж буй жижиг улсуудад туслах зорилготой

БРИКС хөгжиж буй жижиг улсуудад туслах зорилготой

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

“БРИКС дэлхийн олон янз тивүүд бас олон янзын бүсүүд рүү дэс дараатай хөдөлгөөнүүдээр хангасан олон талд интеграцийн системийг санал болгодог” гэж Евроазийн Хөгжлийн Банкны эдийн засагч Яарослав Лиссоволик Ням гарагт тайлбарлажээ. Энэ тухай Синхуа агентлаг мэдээлэв.

Түүний хэлсэнээр БРИКС-ын өргөтгөл “БРИКС ПЛУС” нь дэлхийн эдийн засгийн шинэ загвар болох боломжтой. БРИКС ПЛУС-ын зорилго дэлхийн хамгийн том, өндөр хөгжилтэй улсуудын төлөө биш бөгөөд хөгжиж буй жижиг улсуудыг эдийн засгийн интеграцад нэвтрэхэд илүү нээлттэй болгох аж.

БРИКС-ийн бүрэлдэхүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк багтаж байгаа. Удахгүй Мексик, Пакистан, Шри Ланка нарыг шинээр нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

“Хөгжиж буй ертөнцийн хамгийн том улсууд - БРИКС-ын улсууд –дэлхийн чухал бүсүүдийн улсууд. Тиймээс худалдааны солилцоо ба хөрөнгө оруулалтын сонголтонд зориулсан талбар бүтээх тухай ярина,” гэж Яарослав Лиссоволик хэлжээ.

“Энд Хятапын үүрэг маш чухал. Яагаад гэвэл Торгоны Замын төсөл хөгжиж буй улсуудыг хөгжилтэй улсуудтай, Зүүнийг Баруунтай холбодог” гэсэн байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү