Испаний гал сөнөөгч 4.000 тон зэвсэгийг Саудын Араб руу тээвэрлэх ажлыг зааварчлахаас татгалзсаны улммаас ажлаасаа 4 жил түдгэлзүүлэх байдалд хүрээд байна. Эл Мундогийн мэдээлсэнээр Инацио Роблес нэртэй энэ гал сөнөөгч 4.000 тонн зэвсэгийг Йемен дэх дайны гэмт хэргүүдийг эрчимжүүлнэ гэж бодсон байна.
Инацио Роблес Йеменд явуулж буй Саудын Арабын цэргийн үйл ажиллагааг мэдэж байгаа учраас түүний гэмшил тээвэрлэлтийн ажилд туслахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарлажээ.
Цаашлаад Эл Мундод Роблес менежертээ яагаад ажиллагаанд оролцож чадахгүй гэдгээ тайлбарласан хэдий ч саяхан түүний эсрэг ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэсэн байна.
“Мэдээж би ажилдаа бас гэр бүлдээ сэтгэл зовнилгүй яахав. Би тээвэрлэлтийг л хойшлуулсан. Түүнийг цуцлаж чадаагүй,” гэж Russia Today-д өгсөн ярилцлагандаа дурджээ.
“Үндэстний хүний эрхийг хүчирхийлэх зэвсэгийг тээвэрлэхэд оролцож байгаа миний анхны тохиолдол байсан,” гэж тэр нэмж хэлжээ.
Гэхдээ гал сөнөөгч Инацио Роблес ямар ч үр дүн гарсан бай шийдвэртээ бат зогсоно гэдгээ илэрхийлсэн байна. Түүний шийдвэр олон хүнээс дэмжлэг авчээ.
Испани бол Саудын Арабыг хамгийн их зэвсэгээр хангадаг дөрөвдөгч улс. 2016 онд Испани тэдэнд 40 сая еврон зэвсэг худалдаалсан.