Йеменчүүд нийслэл хот Санад Саудын Арабын бөмбөгдөлтийг эсэргүүцэн жагсаал хийжээ. Жагсагчид Хоути удирдлагатай засгийн газрыг Саудын Арабын тагнуул, ажилчдын эсрэг тулаанаа бэхжүүлэхийг уриалсан байна.
Саудын Араб 2015 оноос эхэлж Хоути засгийн газарт зайлуулагдсан ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадаг тушаалд нь буцаан тавихын тулд дайралтууд эхлүүлсэн.
Саудын Арабын эсрэг тэмцэж буй Хоути Йеменчүүдээс хүчтэй дэмжлэг авдаг. Тухайлбал, өнгөрсөн сард л гэхэд мянга мянган Йеменчүүд тэднийг дэмжсэн жагсаал хийж байсан.
Тиймээс ард түмнээс эерэг хандлагатай засгийн газар луу Саудын Араб Их Британи, Америкийн дэмжлэгтэйгээр дайрдаг гэсэн үг.
1990-ээд онд байгуулагдсан Хоути гэх цэрэг, улс төрийн хөдөлгөөн Исламын цөөнх Шиагаас бүрддэг.
Жагсагчид Саудын Арабаас мөнгө авсан тагнуулчид, ажилчдын эсрэг лоозонгоор орьлон, Саудын Арабын хийж буй дайны эсрэг нэгдэх хэрэгтэй тухай хэд хэдэн хүмүүс үг хэлжээ.
“Энэ бол бидний газар нутаг бас бидний улс, өөрийн газар нутаг ба бүрэн эрхт байдлыг хамгаалах нь ямар ч патриотын үүрэг,” гэж Йемений шейх Анам хэлсэн байна. Энэ тухай Russia Today мэдээлэв.
Хоёр жилийн өмнөөс эхэлсэн Саудын Арабын бөмбөгдөлтийн улмаас 10.200 хүн амиа алдаж, 40.000 хүн шархдаж, гурван саяаас илүү хүн гэр орноо орхин явах шаардлагатай болсон байна. Түүнчлэн Йеменд хийж буй Саудын Арабын дайныг Их Британи, Америк мөнгө, цэрэг зэвсэгээр дэмждэг. Энэ тухай The Guardian 2016 онд Обамагийн засаг “Саудын Араб улсад 115 тэрбум долларын зэвсэг зарах санал тавьж байсан” гэж мэдээлж байсан юм.
Саудын Арабын бөмбөгдөлтийн улмаас 10.200 хүн амиа алдаж, 40.000 хүн шархдаж, гурван саяаас илүү хүн гэр орноо орхин явах шаардлагатай болсон
Одоогийн байдлаар Ойрхи Дорнодын хамгийн ядуу улсуудын нэг Йемен Саудын Арабын тавьсан хоригийн улмаас амины чухал хэрэгцээ, хүнс хоолоор тасалдсан хүнд байдалтай байна.