"Хөдөө аж ахуйн техникийн лизинг" төсөл хэрэгжүүлнэ

"Хөдөө аж ахуйн техникийн лизинг" төсөл хэрэгжүүлнэ


8 жил

Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж Оросын ЭКЗИМ банкнаас 10.0 сая ам.долларын зээлийг 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй авахаар уулзалт, яриа хэлцэл хийгдэж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 морины хүчтэй трактор, намираа услалтын систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах ажилд 30.0 сая ам долларын төслийн саналыг боловсруулж Азийн хөжлийн банкинд хүргүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү