"Эрдмийн богц" төсөл Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд хэрэгжинэ

"Эрдмийн богц" төсөл Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд хэрэгжинэ


8 жил

“Эрдмийн богц” төслийг Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын харцага Г.Намсрайжавын охин Н.Энхчимэг анх санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн нийт санхүүжилт нь 250 сая төгрөг бөгөөд Австралийн Засгийн газраас 50 хувийг нь санхүүжүүлэхээр болсон байна. Үлдсэн 50 хувийг хандивын аргаар босгож байгаа ажээ.

“Эрдмийн богц” төслийн гол зорилго нь алслагдсан сум, багт амьдарч байгаа хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэж байна. Уг төслийн хүрээнд “Унага богц”, “Хурга богц”, “Ишиг богц”, “Тугал богц”, “Ботго богц” гэсэн багцуудыг шат дараатай хэрэгжүүлэх аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдийн оюун ухаан болоод хэл ярианы хөгжил сайжрах, нийгэмших, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил нэмэгдэх давуу талтай гэж үзжээ. Мөн эцэг, эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх, тэднээс суралцах, эрүүл дадал хэвшилтэй болох гэх мэт ач холбогдолтой юм байна.

Тус төслийн нээлт Увс аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон байна. Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, “Эрдмийн богц төсөл”-ийн ахлагч Н.Энхчимэг болон төслийн гишүүд, аймгийн боловсролын салбарын төлөөлөл оролцжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү