Нийслэлийн ахмадын эмнэлгийн сантехникийг шинэчилнэ


7 жил

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүтэн сайн өдөр СХДНЭ-ийн харьяа Нийслэлийн ахмадын эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Эмнэлгийн барилга олон жил болсон, сантехникийн шугам хоолой хуучирсан, халуун усгүй гэдгийг эмч, үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан, халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Тус амбулатори нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн оношилгоог хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү