Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөнийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09.00 цагаас Төрийн ордонд анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргээс ирсэн 400 гаруй шүүхийн иргэдийн төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, судлаачид зэрэг нийтдээ 800 гаруй төлөөлөгчид оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн тэдгээрийг даван туулах, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах санал, зөвлөмж гаргах юм.