“Уран хөдөлгөөн гимнастик”-ийн шилдгүүд тодорлоо


7 жил

Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд 16 багийн 480 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдүгээр байрт 61 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрт 147 дугаар цэцэрлэг, гутгаар байрт 129 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа. Мөн эхний гурван байрт орсон бяцхан гимнастикчид нийслэлийн хэмжээнд зохиогдох тэмцээнд оролцох эрхтэй болов.17883966_1533767533332550_674071850704721925_n

17951788_1533767583332545_5149094524339018767_n

17951856_1533767523332551_774552644729137400_n

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү