Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган боллоо

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган боллоо


8 жил

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа. Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох нь хурлын зорилго юм.

БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл чуулганыг нээн хэлэхдээ "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Монголын аялал жуулчлалд тулгарч буй 80 гаруй хүчин зүйлийг жагсаан гаргаж, найман чиглэлд хуваан шийдвэрлэх гарцыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаад орнуудаас туршлага судлах, гадаад сурталчилгааны ажлыг бодлогын түвшинд хийх, чадавхтай боловсон хүчийг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлогтой болох  шаардлагатай” хэмээлээ.



Чуулганы үеэр бизнес эрхлэгч аялал жуулчлалын компаниудын хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга зам, жуулчны үйлчилгээний байгууллага, салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Мөн аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зохиогдож, салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.



Чуулганд аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл оролцЖуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид гээд нийт 300 гаруй хүн  оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь чуулганы онцлог байлаа гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү