Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ

Гар утас дээрэмдсэн этгээдүүдийг илрүүллээ


8 жил

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд “iPhоne-4 гар утасаа дээрэмдүүлээ” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаж, тус дүүргийн Алтан өлгийн ... тоотод оршин суух Б-гийн гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү