Дамаск хотод химийн зэвсэгээр дайраад Ассадыг буруутгана гэж Путин санууллаа

Дамаск хотод химийн зэвсэгээр дайраад Ассадыг буруутгана гэж Путин санууллаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Идлиб хотод болсон шиг химийн дайралт Дамаскад болох магадлалтай тухай мэдээлэл бий гэж ерөнхийлөгч Владимир Путин хэллээ.

“Бидэнд Сирийн өөр хэсгүүдэд Идлиб хотод болсон шиг хуурамч дайралт болно гэсэн мэдээлэл бий” гэж ерөнхийлөгч дурдсан байна. “Үүнд Дамаскийн зүүн хэсэг орж байгаа. Тэд тэнд химийн зэвсэг хэрэглээд Сирийн засгийн газрыг дайрсан гэж буруутгана” гэж тайлбар өгчээ.

Тэд тэнд химийн зэвсэг хэрэглээд Сирийн засгийн газрыг дайрсан гэж буруутгана

©Kremlin.ru

Италийн ерөнхийлөгч Сергио Маттареллатай хийсэн уузалтын дараа Путин Сири дэх цэргийн ажиллагааг 2003 оны Иракийн үйл явдлуудтай харьцуулан, Орос Идлиб хотод химийн зэвсэг хэрэглэсэн эсэхэд мөрдлөг явуулна гэдгээ мэдэгдсэн байна. Энэ тухай:

“Энэ бүхэн 2003 онд Аюулгүйн зөвлөлд Иракаас олдсон гэх химийн зэвсэгийг АНУ-ын төлөөлөгчид харуулж байсныг их санагдуулдаг. Дараа нь Иракт цэргийн ажиллагаа явагдаж, Иракийг сүйтгэсэн. Террорист заналхийлэл ихэссэн бас Даеш (Исламын улс бүлэглэл) олон улсын тавцанд гарч ирсэн. Яг адилхан юм одоо тохиож байна. Америкийн хамтрагчид үүнийг зөвшөөрөн толгойгоо дохиж байна...Бид энэ бүгдийг өмнө харж байсан.” гэсэн юм.

Путин Орос улс тэвчээртэй байхад бэлэн бөгөөд зөрчил эцэст нь эерэгээр шийдэгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Никки Халлейгийн "Колен Поуэлл" мөч

...2003 онд Аюулгүйн зөвлөлд Иракаас олдсон гэх химийн зэвсэгийг АНУ-ын төлөөлөгчид харуулж байсан...

 

2003 онд тухайн үед Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Коллен Поуэлл НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн өмнө дээрх шилэн хоргыг бариад Иракт химийн зэвсэг олдсон тухай ярьж байлаа.

Харин НҮБ дэх Америкийн төлөөлөгч Никки Халлей энэ сарын 5-нд болсон, Сирид болсон химийн зэвсэгийн дайралтын дараа дээрх зургийг үзүүлээд эзэн нь баталгаагүй химийн дайралтанд Башар аль-Ассадыг буруутгасан. Үүний дараахан Трампын тушаалаар Сирийн агаарын бааз руу 59 пуужингаар дайрсан. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү