Батсүмбэр суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна

Батсүмбэр суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна


8 жил

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна.

8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан. Харин хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, гурван хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэе.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү