40-65 насныхныг вируст гепатитын эмчилгээнд үнэгүй хамруулна

40-65 насныхныг вируст гепатитын эмчилгээнд үнэгүй хамруулна


8 жил

 Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусган, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөр улс орон даяар ирэх сарын 1-нээс хэрэгжих бөгөөд 40-65 насны иргэдийн вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ. Цаашид бүх иргэнийг үе шаттайгаар хамруулах зорилт тавьж буйг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцлов.

Дашрамд дуулгахад, элэгний өмөн, хатуурлын улмаас манай улсад жилд 2600 орчим хүн нас барж буй нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлт юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү