Энэ сарын 14, 15-ны өдөр “Корпорейт Конвеншн төв“-д болох “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнгийн үер “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум зохион байгуулагдана. Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх шинэлэг мэдээллийг хүргэхэд оршиж байна. Форумд дараах илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
-Дэ-Факто Д.Жаргалсайхан Эдийн засагч, нийтлэлч Илтгэлийн сэдэв: “Зочноо хүлээсэн зочлолын салбар”
-Michael Calka “Accor Ibis Styles” зочид буудал, ерөнхий менежер Илтгэлийн сэдэв: “Олон улсын сүлжээ зочид буудлын менежмент”
-Б.Золбадрал “ JCI“ үндэсний байгууллагын олон улсын сургагч багш Илтгэлийн сэдэв: “Зочдын тав тухыг хангах HVAC технологи ба шийдэл”
-Л.Оюунцэцэг ШУТИС, БХУС Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Илтгэлийн сэдэв: “Зочлох үйлчилгээний салбар дахь Инновацийн чиг хандлага”
-М.Билэгсайхан МУИС Бизнесийн сургууль, Зочлох үйлчилгээний салбарын судлаач, доктор Илтгэлийн сэдэв: “Зочлох үйлчилгээний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь”
-Г.Баярхүү “Бат солюшн партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Илтгэлийн сэдэв: “MICE шинэ боломж, хөгжлийн гарц”
-Ц.Тамир “Kempinski khan place” зочид буудал, Борлуулалтын албаны дарга Илтгэлийн сэдэв: “GDS-ийг ашиглан өрөөний борлуулалтыг өсгөх боломжууд”
-Б.Жавхлан “Могул сервис энд Саппорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Илтгэлийн сэдэв: “Зочид буудалд зориулсан инноваци үйлчилгээний шийдэл”
-Б.Батцэцэг. “Гацуурт” ХХК, Борлуулалтын менежер Илтгэлийн сэдэв: “Зочид буудлын хүнсний хангамжийг үндэсний үйлдвэрлэлээс хангах нөөц бололцоо, түүний давуу талууд”
-Э.Хандармаа. “Топ Симплекс” ХХК, Ерөнхий менежер Илтгэлийн сэдэв: “ Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөгжил, түүний чиг хандлага” сэдэвтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.