Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо


8 жил

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн товч мэдээллийг та бүхэнд хүргэе. 


Товч мэдээ

-  Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

-  Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Үүнтэй холбогдуулан хурал, түүний Тэргүүлэгчдэд Засгийн газрын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Хэрэг эрхлэх газраас зөвлөмж хүргүүлж байх нь зүйтэй гэж үзлээ.

-  Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Хаврын уулзалт, Япон Улсын Ёкохама хотод болох Азийн хөгжлийн банкны захирагч нарын 50 дахь жилийн уулзалт, Кипр Улсын Никосиа хотод болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын 26 дугаар жилийн уулзалтад оролцох төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв. Дээрх уулзалтууд дөрөв, тавдугаар сард болох юм.

-  Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй нөхөрлөл иргэдийн санаачилгаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 40 гаруй мянган иргэн нэгдээд байна. Эдгээрийн 411 нь ус, ан амьтан, ургамал бэлчээрийн, 1200 гаруй нь ойн чиглэлийн нөхөрлөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү