Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэдэг “Шууданч, холбоочдын өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын сүүлийн ням гарагт “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр” болгон тэмдэглэж байхаар журамд өөрчлөлт оруулсан байна.