“Кофены хаант улс” Өмнөд Солонгос

“Кофены хаант улс” Өмнөд Солонгос


8 жил

 Даваа гарагт “Small Enterprises and Market Services” судалгааны байгууллага Өмнөд Солонгос дахь кофе шопын бизнесийн тайланг танилцуулжээ.

Тайланд тус улсад 100,000 шахам кофе шоп ажиллаж байгаа нь супермаркетуудын тооноос бараг хоёр дахин илүү болсон үр дүн юм байна. Тодруулбал өнгөрсөн сарын байдлаар орон даяар 90,809 кофе шоп байгаа бол супермаркетуудын тоо 54,000 байгаа гэнэ.

Үүнд кофе зардаг төрөл бүрийн нарийн боовны газар, амттаны мухлагуудыг тооцвол нийлбэр нь бүр нэмэгдэх ажээ.

Зөвхөн Сөүл хотод 18,000 кофе шоп байгаа ба хувийн жижиг бизнес эрхлэгчдийн хувьд түгээмэл ажил үйлчилгээнд тооцогджээ.

Үүнээс гадна 2016 онд Солонгосчууд 25 тэрбум гаруй аяга кофе уусан нь дунджаар нэг хүн жилд 500 аяга кофе уусан гэсэн үг юм. Үүний 13.21 тэрбум аяга нь найруулдаг (ууталсан) кофе, 3.79 тэрбум нь лаазалсан кофе, 3.64 тэрбум нь чанасан кофе байжээ.

Үүнээс зөвхөн чанасан кофены орлого 2006 онд 800 тэрбум вон байснаа 2016 онд 5 их наяд вон болж нэмэгдсэн байна.

Гэвч нөгөө талаас кофены бизнес ханалтын түвшинд хүрсэн тул Tom N Toms, Caffe Bene зэрэг дундаж сүлжээнүүдийн ашиг багассан дүнтэй байгаа бол Starbucks Coffee Korea компани анх удаагаа 1 их наяд воны орлогын босгыг давсан амжилтаар салбараа тэргүүлжээ. Мөн CJ Foodville компанийн Twosome Place сүлжээ хоёр оронтой тооны өсөлттэй гарахаар байгааг судалгааны тайланд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү