Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан


7 жил

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.14-16 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна, бусад хугацаанд секундэд 7-12 метр. Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө   2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны эцсээр төвийн аймгуудын хойд хэсгээр сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү