Ашиглагдахаа байсан төмөр замыг шинэчилнэ

Ашиглагдахаа байсан төмөр замыг шинэчилнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Миланы Дизайны 7 хоногийн MAD Architects Милан хотын ашиглагдахаа байсан галт тэрэгний замыг өөрчлөх планаа танилцуулжээ. Гэхдээ МАD architects төмөр замыг хэвээр үлдээнэ гэдгээ дурдсан байна. MAD-ын үүсгэн байгуулагч Ма Янсон Designboom-д  "шинэ барилгуудыг одоо байгаа төмөр замын хажууд барина" гэжээ. Тиймээс түүхийг санагдуулах хуучны төмөр замыг тойруулан орчин үеийн барилга баригдах болж байна.

MAD-тай Stefano Boeri Architetti, Mecanoo, MIRALLES TAGLIABUE EMBT, ба Cino Zucchi Architetti нар хамтрах болсон байна. Тэд Миланы мартагдсан төмөр замыг байгаль ахуй ба хотыг холбосон гармонитой хот болгохоор зорьж байгаа гэжээ.

Миланы баруун хойно байрладаг Скало Фарини ба Валтеллина төмөр зам 618.733 метр квадрат. Байршил сайтай энэ замыг шинэ бизнесийн дүүрэг болгоход тохиромжтой гэж харж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү