Зорчигчтойгоо “буу халдаггүй” жолоочтой такси Японд үйлчилж эхэлжээ

Зорчигчтойгоо “буу халдаггүй” жолоочтой такси Японд үйлчилж эхэлжээ


8 жил

 Японы такси компани зорчигчтой элдэв сэдвээр яриа өдөж залхаадаг жолоочтой холбоотой асуудлыг шийдсэн байна.

Мияко Такси компанийн жолооч нар зорчигч өөрөө асуугаагүй л бол ярьдаггүй байх дүрмийг үйлчилгээндээ хэрэгжүүлж эхэлжээ. “Silence taxi” хаягтай таксинд анх суухад нь зорчигчоос хаашаа явах чиглэлийг асууж мэдсэнээс хойш яриа өдөхгүй байх хатуу дүрмийг жолооч нар сахих гэнэ.

Киотод төвтэй тус компанийн төлөөлөгч энэ талаар “Бид ийм үйлчилгээг гуравдугаар сарын 21-нээс эхлэн таван таксинд хэрэгжүүлж эхэлсэн. Үйлчлүүлэгчдээс маш их талархал ирж байгаа” гэжээ.

“Манай жолооч нь ярьдаггүй таксигаар залуу офисийн ажилтнууд их үйлчлүүлдэг нь харагдсан. Тэд их ажиллаж ядарснаас нам гүм орчинд байх дуртай бололтой” гэж тэр тайлбарласан байна.

Гэвч ийм такси үйлчилгээ гарсан мэдээлэлд Японы интернэт хэрэглэгчид янз бүрээр хандаж байгаа нь харагджээ. Зарим нь компанийн санаачилгыг дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь “хүмүүсийг хүн чанараасаа холдоход улам нэмэр болж байна” гэж шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Japan Times

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү