Эмнэлгийн орчинд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэрэг 70 хувиар буурчээ

Эмнэлгийн орчинд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэрэг 70 хувиар буурчээ


8 жил

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийтийн тээврийн автобус компаниуд, төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өнгөрөгч нэгдүгээр сараас явуулж эхэлсэн тус сургалтад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 1, 2, 3 дугаар бааз, “Тэнүүн Огоо”, “Тулга Огоо”, “Цахилгаан тээвэр”, “Атибус”, “Blue bus”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” ХХК-ийн 1000 гаруй жолооч, ажилтан хамрагджээ.

Мөн Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захиргаа, “Эрчим” харуул хамгаалалтын албатай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг зохион явуулснаар тус эмнэлэгт үйлдэгдэж байсан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувиар буурсан байна.

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтаар дээрх байгууллагын ажилтан, алба хаагчдад Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг таниулан сурталчилж, халаасны хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцон хамтран ажиллаж байгаа юм.

“Эрдэм транс” ХХК-ийн 30 автобусны жолооч, ажилтанд энэ сарын 6-ны өдөр халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт цаашид үргэлжилнэ.

Түүнчлэн Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс эмнэлэг, нийтийн тээврээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэн этгээдүүдийг цахим бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү