Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг зарим сумдад үргэлжлүүлж байна

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг зарим сумдад үргэлжлүүлж байна


8 жил

Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг орон даяар явуулж дуусгасан. Тус судалгааг өнгөрөгч гуравдугаар сарын 31-ны өдөр эхлүүлсэн бөгөөд өчигдөр оройн 18:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хорооны 600.000 өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийсэн өгөөд мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 95.2 хувьд хүрч ажилласан гэжээ.

Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Говьсүмбэр, Дорнод, Булган, Хэнтий, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Увс, Төв зэрэг аймаг, дүүргүүдэд өрхийн хамруулалт хамгийн өндөр хийгдсэн байна. Цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчний голомт бүхий зарим аймаг сумдад мэдээлэл цуглуулах ажлыг тав хоногоор сунган ажиллаж байна.

Мөн нийслэлийн зарим дүүргүүд болон зарим аймгийн төвүүдэд шар усны үер, ажлын өдрүүдэд өрхүүд гэртээ байхгүй байсны улмаас мэдээлэл цуглуулалтад хамрагдаж амжаагүй байгаа шалтгаануудад үндэслэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхүүдийг судалгаанд нэмж хамруулах зорилгоор хугацааг гурав хоногоор сунган ажиллуулахаар зохион байгуулалт хийж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү