Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал, уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилсөн.
Мөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан Энэ дагуу дөрөвдүгээр сарын 15-наас буюу ирэх бямба гарагаас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Харин аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжих юм.