Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг илүүд үздэг...

Ази бүсгүйчүүд Европ төрхтэй болохыг илүүд үздэг...


8 жил

Хятад, Солонгос бүсгүйчүүд Европ төрх царайг дуурайж гоо сайхны мэс засал хийлгэх нь нэмэгджээ. Ази охид давхраанаас гадна эрүү, хамар, шанаа, нүүрний хэлбэрээ  засуулдаг байна.   Ли Мин Гионг бол авьяаслаг солонгос охин. Гэхдээ тэрээр өөрийгөө царайлаг гэж боддоггүй гэнэ. Учир нь Ли өөрийнхөө онигор, жижигхэн  нүдэнд дургүй юм байна. 12 настай Ли ээжийнхээ зөвшөөрлөөр удахгүй гоо сайхны мэс засалд орж давхраа хийлгэнэ. Ли ганцаараа тэгж боддоггүй бололтой.

Гоо сайхны мэс заслын эмч Ким Ян Ганын ярьж байгаагаар өдөрт дунджаар 100 хүнд гоо сайхны мэс засал хийдэг байна. Зөвхөн давхраа хийлгээд зогохгүй. Тэд хамраа өндөрсгөнө. Шанааны ясаа багасгаж, дорнын дугуй царайгаа гонзгой шөвгөрдүү болгодог байна. Сөүлийн нэг гудамжинд хэдэн зуун гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэг байдаг гэхээр хэр ашигтай бизнес нь харагдаж байна.  Үйлчлүүлэгчдийн 30 хувь нь гадаадынх байдаг бөгөөд ихэнх нь  хятад аж. Мөн Хятадаас эмч нар ирж Сөүлд ажилладаг. Азиудынхаар бол европжуу царай хамгийн сайхан нь юм байна.

Ли Мин Гионг мөн шар үстэй америк хүүхнийг сайхан бүсгүй гэж боддог. Том нүдтэй ази эмэгтэй онигор нүдтэйгээсээ хөөрхөн гэж Ли Мин Гионг хэлж байна. Давхраа хийлгэхээс гадна Солонгос ээжүүд хүүхдээ эмнэлэгт авчран хэлнийх нь доод хэсгийн булчинг мэс заслын аргаар тайруулдаг байна. Учир нь Солонгос хүүхдүүдийн хувьд Англи хэлээр ярьж сурахад нь хэлний доод булчин садаа болдог гэж ээж нар нь итгэдэг гэж Жан Хак эмч хэлсэн байна.

Ли Мин Гионгийн ээж охиноо гоо сайхны мэс засалд оруулахыг хүсч байгаагаа ярьсан байна. Бид өрсөлдөөнтэй нийгэмд амьдарч байна. Бусдаас илүү гарахын тулд миний охин царайлаг байх ёстой. Би ганцхан охинтой шүү дээ гэж ээж Жан Ху Ху хэлжээ. Ли Мин Гионг давхраа хийлгэх мэс засалд орж, давхраатай болжээ. Одоо Ли Мин Гионг сэтгэл хангалуун бүжиглэх болсон байна. Гэхдээ ази охидууд европ нүүр царайг дуурайх нь өнөөгийн даяаршсан ертөнц дэх Барууны соёлын империализм. Хүн хаана төрж өссөн түүгээрээ л бахархах хэрэгтэй гэж үзэх хүмүүс бас байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хахаха [122.201.22.xxx] 5 жил
ygshd naadhaa ustga europe turhtei bolhiig husdeg bish zuv turhtei bolohiigl husdeg naad ug chin europuudl tegj helj bga aziudiig dooshn hiij tgdch hervee aziud huchtei bgd europuudad buuj uguugui bol bid europuudiig duuriah bish ted bdniig duuriah bsin ghdee yahav aziud huchirhegjij bga deehen neg brazil zaluu azi hun shig haragdahiig huseed mes zasal hlged azi turhtei bolson bnle bas neg amerik ymuu haanahiin nuhuriin ter bts shig haragdah gd uchnuu dollaraar mes zasal hlgesen bh ym aziud nuluulj chadjiinshd ylanguya solongosuud huchtei bj chadjiinshd tiiml bh heregtei ghdeel aziudiig europuud ymagt dord uzej gaduurhdag jijig biytei gd deerelhdegiig sana