“Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ

“Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ


8 жил

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ. Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны иргэд нийт 100 гаруй хүн оролцов.  Энэхүү сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавьлаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд олон цуврал сургалт зохион байгуулсан бөгөөд одоогоор 3000 гаруй залуусыг хамруулаад байна.  

Нийгмийн сэтгэл зүйд сөрөг хандлага давамгайлж байгаагийн нэг тод жишээ бол олон нийтийн сүлжээнд хүмүүс хэрхэн харилцаж байгаагаас тодорхой харагдаж байна. Иргэний боловсрол, хүмүүжил, мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа, хандлага гээд олон зүйлийг бид анхаарах хэрэгтэй байгаа юм.  Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх  үндсэн нөхцөл болдог. Тиймээс бид энэхүү цуврал сургалтыг нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх  зорилготойгоор нийслэлийн бүх дүүргийн иргэд,  оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулан зохион байгуулж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү