Хуавей Самсунгийг шүүхэд яллаа

Хуавей Самсунгийг шүүхэд яллаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Хятадын шүүхээс Самсунг Электроникийг Хятадын Хуавей фирмэд патентын эрх зөрчсөн гэж 11.60 сая доллар төлөх шийдвэр гаргажээ. Энэ тухай Цюаньчжоугийн Үдэш сонин Пүрэв гарагт мэдээлэв.

Хятадын шүүхийн шийдвэрийн дагуу Самсунгийн гурван нэгж Хуавейгийн гар утасны нэгж Хуавей Девайс Ко Лимитэд төлбөр барагдуулах боллоо.

Өнгөрсөн жилийн 5-р сард Хуавей Самсунгийг Хятадад бас Америкт шүүхэд өгсөн. Ингэхдээ Самсунгийг тэдний гар утасны патентыг зөрчсөн гэж үндэслэж байлаа. Харин эсрэг талд Самсунг Хуавейг IP зөрчсөн гэж шүүхдээд байв.  

Хуавей Цюаньчжоугийн шүүхэд Самсунгийг патент зөрчсөн 20 төрлийн ухаалаг утас, таблет бүтээгдэхүүн зарсан гэж заргалдсан юм. Ингэхдээ Хуавей Самсунгийг 30 саяаас илүү бүтээгдэхүүнийг 12.7 тэрбум доллараар худалдаалсан гэж төлбөр нэхжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү