Дэлхийн анхны модон хөлбөмбөгийн цэнгэлдэхийн хажууд

Дэлхийн анхны модон хөлбөмбөгийн цэнгэлдэхийн хажууд

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Заха Хадид Арчитектс архитектурын фирм шилэн байшингийн технологитой барилга ба банзаар хийсэн явган хүний гүүрний сетээ танилцууллаа.

Заха Хадидын фирм дан модоор барьсан, 5.000 суудалтай хөл бөмбөгийн цэнгэлдэхийг Английн Глоукерширд барих даалгаврыг өнгөрсөн жил авсан. Тэд Европ, Америкийн 50 өрсөлдөгч дундаас шалгараад байлаа.

Заха Хадид фирмийн шинэ сет модон хөлбөмбөгийн цэнгэлдэхийн хажууд эко цэцэрлэг болон баригдана.

Бөгтгөр гүүр нь Эко цэцэрлэгийн хоёр тал: спорт ба технологийн талбайг холбоно. Заха Хадид фирм цэцэрлэгийн Ногоон Технологи Төвд зориулан шилэн бөгөөд банзан барилгыг санал болгожээ.

болохоор загварчлагдсан модон цэнгэлдэх дан модоор хийгдэж, тогтвортой эрчим хүчээр хангагдана. Цэнгэлдэх ба 100 акр эко цэцэрлэгийг Ecocitricity компаний захиалгаар барих гэж байна. Ecocitricity цэнгэлдэхээр дамжуулж 4.000 ажлын байр бий болно гэж тооцоолжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү