900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа


8 жил

 “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд нийт 900 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.  

Хэлэлцүүлэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн төлөөлөл, иргэд идэвхтэй оролцов. Аж ахуйн нэгжүүдээс худалдаа, үйлчилгээ эрхлэх явцад учирдаг бэрхшээл, шаардлагатай зохицуулалтын талаар саналаа хэлж байлааэщ. Түүнчлэн иргэдийн зүгээс амар тайван, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцлийг хангуулах эрх зүйн орчин сайжирч байгаад талархаж байсан юм. 

Журмын төсөлд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой тусгаснаар байгууллага, аж ахуйн нэгжийг үргүй хөрөнгө оруулах, чирэгдүүлэхээс сэргийлж чадсан аж. Мөн гадна орчины тохижилтын шаардлагыг хангуулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр  холбогдох зохицуулалтыг тусгасан нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын тохижилтыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм

Эх сурвалж:  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү