Америк Сири лүү дайрнa гэж анхааруулав

Америк Сири лүү дайрнa гэж анхааруулав


8 жил

НҮБ-дахь Америкийн элчин Никки Халлей хэрэв НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хийх ёстойгоо хийхгүй гэвэл Сирид болсон химийн дайралтын эсрэг арга хэмжээ авна гэж анхааруулав.

Никки Халей Америк, Их Британи, Францийн гаргасан химийн дайралтын эсрэг гаргасан маягтийг батлахыг шаардсан байна.

Химийн халдлагын хохирогчдын зургийг харуулж Халей Оросыг арга хэмжээ авахаас саад болдог гэж буруутгалаа. Тэр Орос өнгөрсөн 2-р сард Аюулгүйн Зөвлөлийн Ассадын эсрэг санкц тавихыг хориглосныг  шүүмжилжээ.

Владимир Софранков

Харин Оросын Владимир Сафронков гурван улсын гаргасан маягтанд гарын үсэг зурахаас татгалзсан юм. Нэмж тэр Сирийн химийн зэвсэгийн дайралтын тухай “худал мэдүүлэг өдийг хүртэл Лондонд суурьтай Цагаан Дуулгатнууд эсвэл Сирийн Хүний эрхийн ажиглагчдаас ирлээ. Тэднийг худал байсныг батлаад удаж байна” гэжээ.

Сафронков хоёр хоногийн өмнө Сирийн засгийн газар өглөөний 11:30-аас оройны 12:30 хүртэл Хан Шейхоун тосгоны босогчдын эзэлсэн армийн хэрэгсэл, зэвсгийн нөөцтэй агуулах руу агаарын дайралт хийсэн гэдгийг дурджээ. Хан Шейхоунд Сирийн засгийн газар химийн зэвсэгээр дайралт хийсэн гэж барууны хэвлэл, улсууд яриад байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү